Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИХШХЕГ-ын албан хаагчид эргүүл хийж байна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, жуулчид ихээр төвлөрдөг олон нийтийн газруудаар явж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИХШХЕГ-ын албан хаагчид эргүүл хийж байна
ИХШХЕГ-ын албан хаагчид эргүүл хийж байна. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, жуулчид ихээр төвлөрдөг олон нийтийн газруудаар явж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Эргүүлүүд гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн орны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлт, гомдол хүлээн авах юм.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагын албан хаагчид манай улсыг зорих жуулчид, ажиллах хүч, мэргэжилтэн, суралцагчдын тоо нэмэгддэг энэ үед дэлхийн жишигт нийцсэн эргүүлийн үйлчилгээг /Immigration patrol/ газар дээр нь үзүүлж эхэллээ гэсэн үг.

Хуваалцах