ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг баривчлаагүй гэв
Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг өчигдөр АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл гараад байна.
Мэдээллийн алба

Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг өчигдөр АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл гараад байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүний өрөөнд нэгжлэг хийж, зарим зүйлийг битүүмжилсэн бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргынх нь өрөөнд мөн үзлэг хийсэн гэжээ.
Энэ талаар Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Огт тийм зүйл болоогүй. Өчигдөр Б.Пүрэвдорж даргын өрөөнд үзлэг хийсэн, байцаасан юм байхгүй” гэсэн юм.
Харин АТГ-аас энэ талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


















