Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ил задгай хог, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллав

Нийслэлийн Онцгой байдлын газраас зуслангийн чиглэлд хог, шар өвс шатсан дуудлагыг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Нийслэлийн хороодын ажлын хэсгийн алба, сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдэд хог, хогийн цэг, шар өвсний түймр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ил задгай хог, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллав
Ил задгай хог, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас зуслангийн чиглэлд хог, шар өвс шатсан дуудлагыг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Нийслэлийн хороодын ажлын хэсгийн алба, сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдэд хог, хогийн цэг, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгууллаа.

Мөн объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бичлэгийг Телевиз, сайтууд, нийслэлийн дүүргүүдэд байрлах LED дэлгэцээр олон удаагийн давтамжтай ард иргэдэд хүргэж, нийтийн тээврийн автобусанд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэмэл хуудас байршуулан хөдөлгөөнт сурталчилгааны ажил зохион байгуулан ажилласан байна.

Түүнчлэн урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хог хогийн цэг, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг шторкийг 5 телевиз, гудамж талбайд байрлах 18 ЛЕД дэлгэцээр өдөр бүр давтамжтайгаар нийт 260 удаа нэвтрүүлж, сургалтыг 1242 иргэнийг хамруулан 12 удаа, нэгдсэн арга хэмжээг 8 удаа 7715 иргэнийг хамруулан тус тус зохион байгуулж, 6288 ширхэг сэрэмжлүүлэг гарын авлага тараасан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах