Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
Баянгол дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/370 тоот захирамжийн хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн Замын
Мэдээллийн алба






Баянгол дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/370 тоот захирамжийн хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр машинаар зөвшөөрөлгүйгээр хүнсний ногоо худалдаалж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 150.0 мян/төгрөгийн шийтгэл оногдуулж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 8 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов.


















