Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ил задгай цахилгааны утас, кабель, гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд шалгалт хийв

Сургууль, цэцэрлэгийн ойролцоо ил задгай цахилгааны утас, кабель гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд шалгалт хийв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ил задгай цахилгааны утас, кабель, гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд шалгалт хийв
Ил задгай цахилгааны утас, кабель, гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд шалгалт хийв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэл, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/219 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчинд холбогдох хууль норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургууль, 65, 67 дугаар цэцэрлэг, 22 дугаар байрны орчимд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:52 дугаар сургууль, хойд талын явган хүний зам дагуух хэсэгт ил, задгай цахилгааны утаснууд, ашиглагдахаа больсон гэрэлтүүлгүүдийн суурийн хэсгийн тэжээлийн утас дамжуулагч бүхий хэсгээрээ ил гарсан зэрэг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй зөрчлүүдийг илрүүлсэн. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчлгээний албанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөрчлийг арилгуулахаар газар дээр нь үүрэг, чиглэл өгч, стандарт, норм дүрэм хангаагүй, ашиглагдахаа больсон нийт 800 орчим метр цахилгааны утас, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгэд ашиглагдаж байсан хүчдэлтэй байж болзошгүй 6 суурийн тэжээлийн кабель шугамыг хураан авч зөрчил дутагдлыг арилгуулж ажиллалаа. Мөн дээрх сургууль, цэцэрлэгүүдийн барилгын дотор цахилгаан хангамжийг шалгаж цахилгааны щит, самбаруудад анхааруулах санамж, плакат байршуулан ажиллалаа.





]


Хуваалцах