“Илд бамбай”-н ажилтан буу гаргаж танхайрчээ
ХХан-Уул дүүргийн III хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних “Соната” маркын автомашинтай хүн хийн буугаар айлган сүрдүүлжээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн III хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних “Соната” маркын автомашинтай хүн хийн буугаар айлган сүрдүүлжээ. Тухайн иргэний дуудлагын дагуу цагдаагийнхан шуурхай ажиллаж “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу гаргаж танхайрсныг илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед хийн буу гаргаж сүрдүүлэх тохиолдол ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас онцолж мэдээллээ.


















