Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

iMCAA системийг туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүллээ

Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас ИНЕГ-ын дотоод үйл ажиллагааны iMCAA цогц системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
iMCAA системийг туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүллээ
iMCAA системийг туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас ИНЕГ-ын дотоод үйл ажиллагааны iMCAA цогц системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргаа, удирдлагын газартай хамтран туршилтын хэлбэрээр үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

iMCAA систем нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Дотоод чат;

  • Үүрэг даалгавар;

  • Албан хэрэг хөтлөлт;

  • Ажлын төлөвлөгөө;

  • Гүйцэтгэлийн төлөвлөгөө;

  • Хүний нөөц;

  • Цагийн бүртгэл;

  • Утасны жагсаалт;

  • Гадуур ажлын бүртгэл;

  • Байгууллагын бүтэц, эрхийн зохицуулалт;

  • Шуурхай зар;

Энэхүү системийн зорилго нь ИНЕГ-ын дотоод үйл явцуудын уялдаа холбоог сайжруулж байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Системийг бүрэн хэмжээнд нэвтрүүлснээр дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

  • Газар, хэлтэс, албадуудын дотоод болон хоорондоо харилцах үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр явагдах нөхцөл бүрдэнэ;

  • Тайлан, төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ;

  • Тушаал, албан даалгавар, хүсэлт гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах болон илгээх хугацааг хэмнэнэ;

  • Цаасны хэрэглээг эрс бууруулна;

  • ИНЕГ өгөгдөл төвтэй байгууллага болж хувьсан өөрчлөгдөх дижитал шилжилтийг хэрэгжүүлэх эхний алхам болно;

Системийн туршилтын хувилбартай танилцахын тулд МТИСХА-аас нэвтрэх эрх аван энд дарж орно уу.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах