Импортлож байгаа малын тоонд квот тогтооно
Аж ахуйн нэгж, фермер, хувь хүмүүс малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, удам угсааг сайжруулах зорилгоор голчлон бух болон азаргыг оруулж ирдэг байна.
Мэдээллийн алба

Энэ оноос гаднаас импортлож байгаа малын тоонд квот тогтоож эхэлнэ. Аж ахуйн нэгж, фермер, хувь хүмүүс малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, удам угсааг сайжруулах зорилгоор голчлон бух болон азаргыг оруулж ирдэг байна. Үүнийг цэгцтэй, илүү нарийн шалгуураар тогтоож, малын удмын сангаар дамжуулж баталгаажуулдаг болох юм.
Иймд салбарын яам малын ашиг шим, удам зүйн үнэлгээг нарийвчлан гаргахад хамааралтай хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар зэхжээ. Энэ тухай ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батсүрэнгээс тодрууллаа.


















