Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, улсын дугаар, гэрчилгээ олгох үйлчилгээ түр саатжээ
Зургаадугаар сарын 7-ны өдрийн 11:30 цагийн үед “Авто худалдааны цогцолбор”-т байрлах Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэгт тодорхойгүй хугацаагаар цахилгаан тасарсаны улмаас тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох үйл ажиллагаа түр хугацаагаар зо
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 7-ны өдрийн 11:30 цагийн үед “Авто худалдааны цогцолбор”-т байрлах Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэгт тодорхойгүй хугацаагаар цахилгаан тасарсаны улмаас тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоод байна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх үед бид бүхэн эргэж мэдэгдэх болно.
Тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бусад үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд эрхэм үйлчлүүлэгч та Автотээврийн үндэсний төвийн "Хөсөг трейд", “Таван ган” ХХК, “АСА Цирк”, “Да Хүрээ Трейд” ХХК, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвд байрлах бүртгэлийн цэгүүдээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх бүрэн боломжтой.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


















