Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Импортоор оруулж ирсэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураажээ

Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшид хяналт шалгалт хийх явцад иргэнээс Оросын холбооны улсаас импортоор оруулж ирсэн баримт бичиггүй , MNS 0464:2010 стандартын шаардлага болох" "Бялуун бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүртэй,

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортоор оруулж ирсэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураажээ
Импортоор оруулж ирсэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураажээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчиж буй зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас импортоор оруулж ирсэн бялуу нь ямар нэг бичиг баримтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул холбогдох хууль, журам, стандартын дагуу хураасан байна.
Мөн аймгийн төвийн худалдааны бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийн хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Шалгалтын үеэр хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн 376950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав.

Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарсаар байгаа тул иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.

Хуваалцах