Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

НМХГ-ын ЭИХХ-ээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна
“Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын ЭИХХ-ээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдаж буй шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд хэрэгжиж эхэлснээр импортын хүнсэнд тавигдах зарим нэг шаардлагууд тодорхой болсон хэдий ч дээрх хуулийн зарим нэг зүйл заалтууд ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаагаас хэрэгжилтэд хяналт хийхэд хүндрэл учирч байна.

Иймд “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүнийн хаяг шошгонд бичигдсэн шаардлагуудыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэлтэй асуудлын талаар нэгдсэн ойлголтонд хүрч ажиллах шаардлагатай тул энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаа аж. Тус арга хэмжээнд МХЕГ, НМХГ, ЭМСЯ, СХЗГ, МҮХАҮТ, Хүнсчдийн холбоо, Хүнс импортлогчдын холбооны төлөөллүүд оролцож, “Хүнсний тухай хууль”-ийн талаар ярилцаж байгаа юм.

Хуваалцах