Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИНЕГ: Орон нутгийн нислэгийг идэвхжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавив

Өнөөдрийн “Өглөөний уулзалт”-аар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох 2000 албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИНЕГ: Орон нутгийн нислэгийг идэвхжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавив
ИНЕГ: Орон нутгийн нислэгийг идэвхжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавив. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн “Өглөөний уулзалт”-аар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох 2000 албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзаж байна.

Иргэний нисэхийн салбарыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож байна. Орон нутгийн нислэг, үйлчилгээ сайжирснаар улирлын чанартай аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргаа, боомтын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Д.Балдорж нар оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах