ИНЕГ-ын дарга Тайландын хаант улсын иргэний нисэхийн сургалтын төвд зочлов
Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хийгдсэн тус албан уулзалтаар хоёр тал харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллах, салбарын хэмжээнд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, харилцан туршлага судлах зэрэг олон ажил хэрэгжүүлэхэ
Мэдээллийн алба

Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хийгдсэн тус албан уулзалтаар хоёр тал харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллах, салбарын хэмжээнд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, харилцан туршлага судлах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар нислэг хөдөлгөөний менежмент, агаарын навигацийн инженеринг, нисэхийн аюулгүй ажиллагааны удирдлага, агаарын хөлгийн засвар үйлчилгээний болон бүхээгийн ажилтан, нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх зэрэгт хамтран ажиллах боломж нээгдэж, хамтын ажиллагаа илүү өргөжнө гэж харж байна.

Эх сурвалж: ИНЕГ


















