Инфляци тогтвортой байна гэв
Эдийн засгийн хүндрэлийг арилгаж, санхүү төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогыг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатай гэж дэлхийн банкныхан онцлолоо.
Мэдээллийн алба

Эдийн засгийн хүндрэлийг арилгаж, санхүү төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогыг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатай гэж дэлхийн банкныхан онцлолоо. Манай инфляци 2013 оны эцэст 12.1 хувь байсан бол энэ оны долоодугаар сард 17.9 хувь болж өссөн. Мөн ашигт малтмалаас өөр салбарын өсөлт сул байгаа учраас 2014 оны жилийн эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байхаар таамаглаж байгаа юм. Түүнчлэн инфляцийн түвшин ирэх саруудад хоёр оронтой тоонд тогтвортой байхыг эдийн засагчид хэллээ. Тийм ч учраас мөнгөний болон төсвийн бодлогыг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатайг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхүн Ли тодотгосон юм.
Энэ талаар манай сэтгүүлч Э.Энхчимэг мэдээлнэ.


















