Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно

Дэлхийн сүүний өдөрт зориулсан Ази тивийн сүүний 7 хоногийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно
“Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн сүүний өдөрт зориулсан Ази тивийн сүүний 7 хоногийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын тэмээний байгууллага, Энэтхэгийн тэмээ судлалын үндэсний төв, “Тэмээ ба сарлаг” олон улсын сан, Хятад улсын Мал аж ахуйн холбоо, Тэмээний холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Арабын Нэгдсэн Эмират улсын “Camelicious” компанитай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Хэлэлцүүлгийг “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр 2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах