Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Инженер, технологийн чиглэлээр Япон улсад суралцах 45 оюутанд батламж гардууллаа

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжийг гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инженер, технологийн чиглэлээр Япон улсад суралцах 45 оюутанд батламж гардууллаа
Инженер, технологийн чиглэлээр Япон улсад суралцах 45 оюутанд батламж гардууллаа. Зураг: МҮОНРТ

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжийг гардууллаа.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан инженер, технологийн чиглэлээр 2 жил суралцана. Төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор Япон улсыг зорино.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх, ухаан технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10 их сургуульд 3 дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур, механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсөнө гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах