Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Инженер Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж, хоёр давхар барилга барьжээ

Ц.Батгэрэл инженер гэргий Х.Болортунгалагийнхаа хамт хувийн “Приус” автомашинаараа хаягдал хөөс цуглуулдаг. Тэрбээр “Хүмүүс хог цуглууллаа гэж хардаг. Харин бид хөөсийг цагаан алт гэж боддог” гэж ярилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инженер Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж, хоёр давхар барилга барьжээ
Инженер Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж, хоёр давхар барилга барьжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Ц.Батгэрэл ШУТИС-ийг металлургийн инженер мэргэжлээр төгсөж, БНХАУ-д үргэлжлүүлэн сурч, мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр өдгөө зах, худалдааны төв, байрны болон бараат хогийн цэг зэргээс хаягдал хөөс цуглуулан боловсруулж будаг, барилгын материал гаргах жижиг үйлдвэрлэл хувиараа эрхэлж байна.

Инженер Ц.Батгэрэл сүүлийн гурван жил судалгаа хийж, хог хаягдал цуглуулан, буталсан хөөсөө цементтэй хольж 300-500 маркийн бетонон дүүргэлтийн материалыг гарган авч хоёр давхар үйлчилгээний зориулалттай барилга барьсан байна. Мөн хөөс бутлагч жижиг машин өөрөө зохион бүтээжээ.

Ийн Ц.Батгэрэл инженер гэргий Х.Болортунгалагийнхаа хамт хувийн “Приус” автомашинаараа хаягдал хөөс цуглуулдаг. Тэрбээр “Хүмүүс хог цуглууллаа гэж хардаг. Харин бид хөөсийг цагаан алт гэж боддог” гэж ярилаа.

Бараат хогийн цэгт хаягдаж байгаа хогны бараг 90 гаруй хувь нь цаас байдаг. Тиймээс Ц.Батгэрэл инженер цаасыг дахин боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулах зорилго өвөртлөн дараагийн бизнес санаагаа боловсруулж, судалгаа хийж байгаа аж. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай уулзан өөрийн үйл ажиллагаа танилцуулан, гарц шийдлийг хамтдаа ярилцахаар “Хоггүй Дархан” форумд оролцож байна.

Хуваалцах