Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Инженерүүдийн мэргэжил, аргазүйн цугларалт боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын боомт, орон нутаг дахь газар хэлтсүүдийн инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалт болж өндөрлөлөө. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсээс мэдээллийн технологийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инженерүүдийн мэргэжил, аргазүйн цугларалт боллоо
Инженерүүдийн мэргэжил, аргазүйн цугларалт боллоо. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын боомт, орон нутаг дахь газар хэлтсүүдийн инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалт болж өндөрлөлөө. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсээс мэдээллийн технологийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ашиглагдаж буй программ хангамж, хийгдэж буй шинэлэг ажлын талаар харилцан туршлага солилцох, мэдээллийн технологитой холбоотой шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор боомт, орон нутаг дахь газар хэлтсүүдийн инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалтыг энэ сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.Энэхүү мэргэжил арга зүйн цугларалтад төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн 20 орчим инженерүүд оролцож байгаа бөгөөд мэргэжил арга зүйн цугларалтаар мэдээллийн технологийн чиглэлээр ашиглагдаж программ хангамжууд болоод өнөөгийн байдал, ололт, амжилт болон тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, цаашид анхаарах зүйлсээ ярилцаж, харилцан туршлага солилцлоо. Түүнчлэн “ Тоног төхөөрөмжийн танилцуулга, шийдэл", "Сүлжээний аюулгүй байдал", "Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвээр гадны байгууллагын мэргэшсэн инженерүүд мэдээлэл, зөвлөгөө өглөө гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Хуваалцах