Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Инноваци-2018" үзэсгэлэн боллоо

Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газраас зохион байгуулсан “ИННОВАЦИ-2018” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Инноваци-2018" үзэсгэлэн боллоо
"Инноваци-2018" үзэсгэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газраас зохион байгуулсан “ИННОВАЦИ-2018” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд нийт 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн болон Эрдэм шинжилгээний байгууллагууд, Их дээд сургуулиуд оролцож, нийт 200 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн сурталчилж, оролцлоо.

Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төв зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж, UBTRAFFIC аппликейшн, Гэрэгэ киоск зэрэг бусад төхөөрөмжүүдээ танилцуулсан юм.

Энэхүү үзэсгэлэнд оролцсон байгууллагуудын шилдгийг шалгаруулсан бөгөөд Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр “Гэрэгэ техноложис” ХХК-ын “Гэрэгэ киоск машин”, Инновацийн шилдэг үйлчилгээгээр “Аргун” мультимедиа ХХК-ийн Augmented reality-ээр баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүн, Инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр “Армоно” корпорацийн “Бөсгөсөн шохой” тус тус шалгарч өргөмжлөл, цомоор шагнасан гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах