Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг болно

Авто тээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг болно
“Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Авто тээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.

Энэ хүрээнд:

- Авто тээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ санаачлалыг олон нийтэд хүргэх,

- 100 хувь цахилгаанаар ажилладаг автобусыг хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэх

- Монголчууд машины наклад үйлдвэрлэж эхэлсэн талаарх мэдээлэл

- Баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох

- Хол, ойрын гэрлийг автоматаар солигддог байхаар тохируулах

-Хог хаягдлыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг маш олон сонирхолтой шинэ бүтээл, оновчтой санааг олон нийтэд хүргэх, ач холбогдлыг нь таниулах арга хэмжээ тус тус зохиогдох юм байна.

Хуваалцах