“Инноваци Автотээвэрт" сэдэвт өдөрлөг болно
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
Мэдээллийн алба

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Инноваци Автотээвэрт" сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг ирэх сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, МҮХАҮТ, Автотээврийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль оролцох юм байна.
Арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт өдөрлөг, “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт семинар хийх аж.


















