Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Инноваци нэвтрүүлэх нь" хэлэлцүүлэг амжилттай боллоо

Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Инноваци нэвтрүүлэх нь" хэлэлцүүлэг амжилттай боллоо
"Инноваци нэвтрүүлэх нь" хэлэлцүүлэг амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэднээс гаргасан шинэ санал, санаачлагыг дэмжих чиглэлээр “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.



Хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн дарга нар болон иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл бүхий 30 хүн оролцож “Ухаалаг утасны аплейкшн”, “Хүүхдийн байршил тогтоох систем”, “Ухаалаг дуран”, “Утасгүй сүлжээг ашиглаж камержуулах” сэдвээр мэдээлэл өгч, тэднээс гаргасан санал санаачлагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлж, “Иргэдийн оролцоотой амьдрах орчинг сайжруулья” уриаг дэвшүүлэн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Хуваалцах