Инновацийн эргэлтэд оруулах оюуны бүтээл хомс байна
Манай улсад инновацийн эргэлтэд оруулах хангалттай оюуны бүтээл байхгүй байна гэж мэргэжилтнүүд үзлээ. Учир нь зохион бүтээгчид зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээл туурвихгүйгээр зөвхөн өөрийн өмч болгон хадгалдагтай холбоотой гэж Оюуны өмчийн газрын Мэдээлэл, сургалт, сурталчи
Мэдээллийн алба

Манай улсад инновацийн эргэлтэд оруулах хангалттай оюуны бүтээл байхгүй байна гэж мэргэжилтнүүд үзлээ. Учир нь зохион бүтээгчид зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах бүтээл туурвихгүйгээр зөвхөн өөрийн өмч болгон хадгалдагтай холбоотой гэж Оюуны өмчийн газрын Мэдээлэл, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.
Тэрээр оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай үе манай улсад эхэлсэн. Иймээс шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар зохион бүтээгчид ашиг олох талаасаа оюуны бүтээл туурвих ёстойг нэмж хэлсэн юм.


















