Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Инновацийн түншлэл хөгжлийн гарц” форум болно

Монголын инновацийн долоо хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Инновацийн түншлэл хөгжлийн гарц” форум болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Инновацийн түншлэл хөгжлийн гарц” форум болно
“Инновацийн түншлэл хөгжлийн гарц” форум болно. Зураг: МҮОНРТ

Монголын инновацийн долоо хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Инновацийн түншлэл хөгжлийн гарц” форум болно. Эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж байж инноваци хөгжинө гэж үздэг. Манай улсад төр, хувийн хэвшлийн болон төр эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжсөн байна.

Гэтэл хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажил сул байна. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрэх, зах зээлд худалдаалах асуудлыг хойш нь татдаг гэж Шинжлэх ухааны академийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга н.Батхуяг ярилаа.

Мөн инновацийн долоо хоногийн хүрээнд Дархан хотод “Хөдөө аж ахуйн технологи, инноваци” зөвлөгөөн болох юм. Энэ үеэр малын тэжээл, бордоо, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн салбарын шинэ бүтээгдэхүүнээс танилцуулна.

Хуваалцах