Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Intel"-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ

Чип үйлдвэрлэгч "Intel" компанийн 20 настай дадлагажигч залуу интернэтэд холбогдож ажилладаг тэргэнцэр бүтээсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Intel"-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ
"Intel"-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Чип үйлдвэрлэгч "Intel" компанийн 20 настай дадлагажигч залуу интернэтэд холбогдож ажилладаг тэргэнцэр бүтээсэн байна. Тус тэргэнцэр нь хэрэглэгч урагшаа унах зэрэг яаралтай үед шаардагдах мэдээллийг цуглуулдгаас гадна хэвийн ажиллаж байгаа эсэхээ өөрөө автоматаар хянадаг ажээ. Роботикийн чиглэлээр сурдаг Тим Балц нь бүр дунд сургуульд байхдаа үүнтэй адил зүйлийг сэтгэж, түүнийгээ патентжуулж байсан байна. Хөгжүүлэгчид түүний бүтээсэн тэргэнцрийн цуглуулсан мэдээллийг ашиглан тэргэнцэртэй хүмүүсийн тав тухыг сайжруулах аппликейшн бүтээх боломжтой талаар BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах