Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Интернет, утасны сүлжээгүй орчинд ажиллах аппликэйшн гарлаа

Мөн чухал шаардлагатай утасны жагсаалт, хэрэгцээтэй бүхий л мэдээллийг “АМАР ХӨТӨЧ”-өөс авч болно. “Амар хөтөч” нь интернэт, утасны сүлжээгүй орчинд ажиллах, хэрэглэгчийн гарт үнэгүй хүрэх, байгууллагын байрлалыг газрын зураг дээр харуулах давуу талтай юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Интернет, утасны сүлжээгүй орчинд ажиллах аппликэйшн гарлаа
Интернет, утасны сүлжээгүй орчинд ажиллах аппликэйшн гарлаа. Зураг: МҮОНРТ

Үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллага хоёрыг шууд холбосон “Амар хөтөч” аппликэйшн /http://goo.gl/ZtoUbs/ хэрэглэгчдэд хүрлээ.

Уг аппликэйшнийг та гар утсандаа суулгаснаар эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээний газар, банк, амралтын газар, ресторан, зоогийн газар, үсчин гоо сайхны салон, кофе шоп, бэйкери, караоке паб лаунжийн хаяг, утсыг төвөггүй харах, үнийн саналтай нь танилцах боломжтойгоос гадна дуртай ресторан зоогийн газрынхаа менюг харж, үдийн цайныхаа захиалгыг урьдчилан өгөх боломжтой юм.

Хуваалцах