Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИНҮТ, Байгалийн түүхийн музей хамтран ажиллана

Иргэний Нисэхийн Үндэсний төв, Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллахаар болж, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичгийг баталгаажууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИНҮТ, Байгалийн түүхийн музей хамтран ажиллана
ИНҮТ, Байгалийн түүхийн музей хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Иргэний Нисэхийн Үндэсний төв, Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллахаар болж, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичгийг баталгаажууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тухайлбал, Байгалийн түүхийн музей ИНҮТ-ийн Нисэхийн музейтэй хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгаль экологи, танин мэдэхүйн боловсролын хөтөлбөр хамтран зохион байгуулна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчид, тэдний хүүхдийг Байгалийн түүхийн музей үзүүлэх ажлыг зохион байгуулах юм.

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газар, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан энэ оныг дуустал Байгалийн түүхийн музейг үнэ төлбөргүй үзэх Эрхийн бичгийг эхний ээлжинд салбарын 300 ажилтанд тараасан байна.

Хамтын ажиллагааны санамж бичгийг баталгаажуулснаар эрхийн бичиг үйлчилж эхлэх бөгөөд нэг эрхийн бичгээр гэр бүлийн хамт тус музейг үзэж сонирхох боломжтой юм байна.

Эх сурвалж: ИНҮТ

Хуваалцах