Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Инвескор ББСБ” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит 06 дугаар хуралдаан энэ сарын 24-ний өдөр болж, Даатгал, Үнэт цаас, Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, Хяналт шалгалт зохицуулалтын газруудын нийт 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Инвескор ББСБ” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрлөө
“Инвескор ББСБ” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрлөө. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит 06 дугаар хуралдаан энэ сарын 24-ний өдөр болж, Даатгал, Үнэт цаас, Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, Хяналт шалгалт зохицуулалтын газруудын нийт 27 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар,“Инвескор ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 227 /хоёр зуун хорин долоон/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 71,727,918 /далан нэгэн сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван найман/ ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрлөө.

Мөн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид олгож, 1 компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын томилолтыг зөвшөөрч, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн батлахаар боллоо.

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 компанид, даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид, “Нийтийн тээврээр зорчигчийн гэнэтийн ослын даатгал”-ын бүтээгдэхүүнийг бүртгэхийг 1 компанид, мөн “Номин даатгал” ХХК, “Мөнх даатгал” ХХК-дад салбар нээх зөвшөөрөл олгож, 1 компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлтийг бүртгэхийг болон албан тушаалтны өөрчлөлтийг бүртгэхийг зөвшөөрлөө.

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2 компанид өгч, 1 компанийн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанид олгож, банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 1 компанид олголоо.

Үнэт цаасны 13 компанийн үнэт цаасны дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн үнэт цаасны 3 компанийн зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Нэг компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, 1 ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, 2 ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, 1 ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах