Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

iPhone 6 хэзээ гарах вэ?

Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн хувьд шинэ iPhone 6 утасны талаарх цуурхлыг сонсохгүй өдөр бараг үгүй биз ээ. Харин пүрэв гарагт Хятадын нэгэн сайтад тавигдсан мэдээлэл алга загатнуулав.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
iPhone 6 хэзээ гарах вэ?
iPhone 6 хэзээ гарах вэ?. Зураг: МҮОНРТ

Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн хувьд шинэ iPhone 6 утасны талаарх цуурхлыг сонсохгүй өдөр бараг үгүй биз ээ. Харин пүрэв гарагт Хятадын нэгэн сайтад тавигдсан мэдээлэл алга загатнуулав. China.com-д мэдээлснээр Apple 4.7 инч дэлгэцтэй iPhone 6 утсаа ирэх 9-р сарын 25-нд, 5.5 инч дэлгэцтэй "iPhone Air" хэмээх утсаа оны сүүлээр танилцуулахаар товложээ. Гэхдээ энэхүү батлагдаагүй мэдээлэл үнэн биш байж болох хамгийн том үндэслэл юу гэвэл 9-р сарын 25-ны өдөр пүрэв гарагт таарч байна. Учир нь Apple-ийн хувьд iPhone-ийн шинэ загваруудыг баасан гарагт танилцуулсаар ирсэн түүхтэй. Ямартай ч iPhone 6 нь IOS 8 үйлдлийн систем, А8 процессор, илүү бат бөх сафир дэлгэцтэй байна гэсэн хүлээлт байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах