Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна
Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагджээ.
Мэдээллийн алба

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагджээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар, Монголбанкны эх үүсвэрээс 143 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 60 тэрбум төгрөг, нийт 203 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байна.
Цаашид зээлийн шинэ журмыг боловсруулан урьдчилгааг 25 хувь болгон бууруулахаар ажиллаж байгааг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.


















