Ипотекийн зээлийг Барилга хот байгуулалтын яам хариуцна
Ирэх жилээс эхлэн ипотекийн зээлийг Монгол банк засгийн газарт шилжүүлж барилга хот байгуулалтын яам хариуцна. Тэгвэл жилд олгож байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг улсын эдийн засгийн боломж, чадавхтай уялдуулан олгоно гэж салбарын сайд онцоллоо.
Мэдээллийн алба

Учир нь ипотекийн зээлийг иргэдэд их хэмжээгээр олгосноор орон сууцны эрэлтийг бий болгож түүнийг дагаад барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг манай улсын валютын урсгал гадагшаа урсаж эдийн засагт сөргөөр нөлөөлдөг талтай гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Mongolian National Radio · Ипотекийн зээлийг Монгол банк засгийн газарт шилжүүлж барилга хот байгуулалтын яам хариуцна