Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь тайланг танилцууллаа

2050 он хүртэл, түүнээс ч урт хугацаанд хамтын нийгмийг өөрчлөхөд боловсрол ямар үүрэг гүйцэтгэх талаар 2 жилийн туршид судалжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь тайланг танилцууллаа
Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь тайланг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

2050 он хүртэл, түүнээс ч урт хугацаанд хамтын нийгмийг өөрчлөхөд боловсрол ямар үүрэг гүйцэтгэх талаар 2 жилийн туршид судалжээ.

ЮНЕСКО-гоос зохион байгуулж байгаа “Ирээдүйгээ Хамтдаа Дахин Төсөөлөх нь: Боловсролын Нийгмийн Шинэ Гэрээ” тайланг өнөөдөр танилцууллаа. Тайланд өнгөрсөн хугацаанд дахь амлалтуудад дүн шинжилгээ хийж, боловсрол одоо хаана байгааг тодорхойлж, 1 сая гаруй хүний оролцоотойгоор ирээдүйг төсөөлсөн байна.

Уг тайланд дурдсанаар XX зуунд боловсрол нь хүүхэд залуучуудыг заавал сургуульд сургах замаар үндэсний хэмжээнд иргэний боловсрол, хөгжлийг дэмжихэд чиглэж байсан. Гэхдээ энэ байдлыг өнөөдөр эргэн харж, шинэчлэх шаардлагатай байгааг тайланд онцолжээ.

Өөрчлөхдөө:

- Бид юуг үргэлжлүүлэх ёстой вэ?

- Бид юунаас татгалзаж ардаа орхих ёстой вэ?

- Юуг бүтээлчээр сэдэж, шинээр нэвтрүүлэх шаардлагатай вэ?” гэсэн 3 үндсэн зарчимд тулгуурлажээ.

Монгол Улс нь үндэсний өв соёл, хэл, түүхээ дээдлэхийн хажуугаар дэлхийн боловсролтой хөл нийцүүлэн алхахыг эрмэлзэж, боловсролын шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлсээр ирсэн.

“ЮНЕСКО”-ийн тайлан болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн нийцлийг хангах ёстой талаар өнөөдрийн тайлан хэлэлцүүлгийн үеэр зөвлөж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах