“Ирээдүйн Эзэд” мэргэжил сонголтын аян орон даяар үргэлжилж байна
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө. 2017 оны дүн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59,8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ нь сурагчид мэргэжлээ зөв сонгож чадахгүй байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.


















