Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх бямба, ням гарагуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх бямба, ням гарагуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Ирэх бямба, ням гарагуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 08-ны баасан гарагийн ажлын өдрийг 02 дугаар сарын 02-ны өдрийн бямба гарагт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Гэхдээ энэ бямба, ням гарагуудад Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гаргасан тээврийн хэрэгслийн дугаарын тэгш сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах журам хэвээр үйлчилэх юм. Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг хоёрдугаар сарын 2-ны өдөр, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хоёрдугаар сарын 3-ны өдрийн 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох аж.

Энэ өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг дээрх хуваарийн дагуу өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.

Хуваалцах