Ирэх дөрвөн жилд 700 орчим зам засварлана
Улсын хэмжээнд 700 орчим км хатуу хучилттай зам ээлжит засвараа хүлээж байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 700 орчим км хатуу хучилттай зам ээлжит засвараа хүлээж байна. Тодруулбал, ээлжит засварыг дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой. Иймээс 18 тэрбум төгрөгийг ээлжит засварт зориулж орон нутгийн Авто замын завсар ашиглалтын компаниудад хувиарласан байна. Гэтэл энэ мөнгөөр хичнээн км авто зам засварлах нь бүрхэг байна. Нэг км замыг засаж янзлахад 400 орчим сая төгрөг зарцуулдаг. Үүгээр тооцвол аймаг бүрт ердөө 3 км зам засах хэмжээний хөрөнгө мөнгө хуваарилжээ. ЗТЯ-ны мэргэжилтэн Д.Оюунбилэг ингэж ярьж байна.


















