Ирэх онд авто замаар дамжин өнгөрөх тээвэр албан ёсоор эхэлнэ
Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд гурван улсын туршилтын тээврийг амжилттай явуулсан. Энэ нь Азийн авто замын сүлжээний AH-3 чиглэлд багтаж байгаа юм.
Мэдээллийн алба

Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд гурван улсын туршилтын тээврийг амжилттай явуулсан. Энэ нь Азийн авто замын сүлжээний AH-3 чиглэлд багтаж байгаа юм. Тиймээс манай улсын зүгээс олон улсад тээвэр хийх жолооч нараа бэлтгэж, авто замаа өргөтгөх, дэд бүтцээ сайжруулах, олон улсын гэрээ хэлэлцээрт оролцох гээд бэлтгэл ажлаа хангаж байна.
Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батболд яриаг сонсоно уу.
Дамжин өнгөрөх тээвэрт евро 5, евро 6 стандартын хөдөлгүүртэй ачааны машинаар тээвэр хийхээр гурван улс тохиролцсон. Энэхүү тээвэрлэлтэд оролцох манай улсын аж ахуйн нэгжүүд ийм төрлийн автомашинтай болох шаардлагатай байгаа юм.


















