Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5.5 их наяд төгрөгийн ажил хийнэ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцжээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5.5 их наяд төгрөгийн ажил хийнэ
Ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5.5 их наяд төгрөгийн ажил хийнэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцжээ.

Хэлэлцсэний дагуу үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болсон байна. Төсөлд 104 арга хэмжээний хүрээнд нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

Хуваалцах