Ирэх оны тариалалтад 41.7 мянган тонн үр хадгалжээ
Монгол Улс энэ онд нийт 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалжээ.
Мэдээллийн алба

Монгол Улс энэ онд нийт 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Аж ахуйн нэгж, иргэд 337.1 мянган га.талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 133.9 мянган га.талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсаны зэрэгцээ ирэх оны тариалалтад зориулан 41.7 мянган тонн үр нөөцөлсөн байна.
Тариалалтад зориулан 6.6 мянган тонн сайн чанарын үр импортоор нийлүүлж, дотоодоос 3.3 мянган тонн үрийг стандартад нийцүүлэн гаргаснаар хаврын тариалалтад нийтдээ үр дутагдалтай 290 аж ахуйн нэгж, иргэнд 9.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгосноор тариалалтыг хугацаанд нь явуулах боломж бүрдсэн юм. Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 296.5 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2.6 мянган тонн буюу нийтдээ гурил үйлдвэрлэлд 329.1 мянган тонн буудай хүлээн авчээ.


















