Ирэх сараас бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48 мянган төгрөгөөр торгуулна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сараас хэрэгжиж эхэлнэ.
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл тус хуулийн 29.1-д “Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээн заасан байна.
Ийнхүү ирэх сараас эхлэн жолооч нар бичиг баримтгүй машин жолоодвол 48 мянган төгрөгөөр торгуулах юм.


















