Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сарын 01-08-нд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-нд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын 01-08-нд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ
Ирэх сарын 01-08-нд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-нд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулна.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах болжээ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах аж.

Хуваалцах