Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сарын 1-нээс автобусууд хуучин маршрутаар явна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс эхэлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын 1-нээс автобусууд хуучин маршрутаар явна
Ирэх сарын 1-нээс автобусууд хуучин маршрутаар явна. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Мөн иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлах ажил энэ сарын 22-ноос эхэлж 31-ний оройн 21:00 цаг хүртэл хэрэгжинэ. Харин есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх юм.

Хуваалцах