Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ирэх сарын сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын цаг агаарын төлөвийг урьдчилсан байдлаар бүсчлэн гаргажээ. Ирэх сарын сүүлээр Увс,Завханы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-32 хэм

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Ирэх сарын сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Цаг уур орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын цаг агаарын төлөвийг урьдчилсан байдлаар бүсчлэн гаргажээ. Ирэх сарын сүүлээр Увс, Завханы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүрч хүйтрэх юм байна. Мөн Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

11 дүгээр сарын эхэн болон сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа, сарын сүүлчээр салхи ихэнх нутгаар 16-18 м/с хүрэх бол Говийн бүс, Арц Богдын өвөр хоолойгоор 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хуваалцах