Иргэд данс хооронд мөнгө шилжүүлэхдээ 1-4 орон андуурсан тохиолдолд банкны ажилтан туслах боломжтой
Харин дансны дугаарыг бүхэлд нь андуурах, эсвэл ижил тоотой ч өөр банкны данс руу мөнгө шилжүүлвэл хуулийн байгууллагаар шийдүүлэхэд хүрдэг байна.
Мэдээллийн алба

Иргэд данс хооронд мөнгө шилжүүлэхдээ 1-4 орон андуурсан тохиолдолд банкны ажилтан туслах боломжтой.
Харин дансны дугаарыг бүхэлд нь андуурах, эсвэл ижил тоотой ч өөр банкны данс руу мөнгө шилжүүлвэл хуулийн байгууллагаар шийдүүлэхэд хүрдэг байна.
Учир нь банк хууль журмын хүрээнд харилцагчийн дансанд халдах боломжгүй. Мөн хувийн мэдээллийг нь бусдад дамжуулах эрхгүй гэлээ.
Энэ талаар Хаан банкны Чингэлтэй тооцооны төвийн Борлуулалт, үйлчилгээний ахлах ажилтан н.Эрдэнэцэцэгийн тайлбарыг сонсгоё.
Mongolian National Radio · Иргэд данс хооронд мөнгө шилжүүлэхдээ 1-4 орон андуурсан тохиолдолд банкны ажилтан туслах боломжтой
Хэрвээ иргэд данс андуурсан гүйлгээ нэгэнт хийсэн бол эхний ээлжинд аль нэг тооцооны төвд бичиг баримттайгаа биеэр очиж, гараар өргөдөл бичих шаардлагатай байна.


















