Иргэд дунджаар 15-20 мянган төгрөгийн үнэтэй бэлэг сонгож байна
Шинэ жилийн баярын бэлэгнүүд хичнээн нэр төрлийн ямар бүтээгдэхүүн орсноос хамаараад үнийн хувьд ялгаатай байна.
Мэдээллийн алба

Шинэ жилийн баярын бэлэгнүүд хичнээн нэр төрлийн ямар бүтээгдэхүүн орсноос хамаараад үнийн хувьд ялгаатай байна. Хямд бэлэг 3500-8500 төгрөгийн үнэтэй байна. Арай илүү олон төрлийн бараа бүтээгдэхүүн, тоглоом орсон бэлэг 15 мянгаас дээш үнэтэй байна. Иргэд дунджаар 15-20 мянгын бэлэг сонгож байна гэж бэлэг худалдаалж байгаа аж ахуйн нэгжүүд мэдээлж байна. Бэлэг сонгохдоо чанарт анхаарч байна гэж "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн худалдааж байгаа иргэд хэлж байна.


















