Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд гадаад паспортын үйлчилгээг харьяалал харгалзахгүй авдаг болно

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн гадаад паспортыг төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд гадаад паспортын үйлчилгээг харьяалал харгалзахгүй авдаг болно
Иргэд гадаад паспортын үйлчилгээг харьяалал харгалзахгүй авдаг болно. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн гадаад паспортыг төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болж байна.

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм. Ийнхүү нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилж эхэлнэ.

Хуваалцах