Иргэд хууль эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой
Монголын Хууль зүй Дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Монголын Хуульчдын холбоо хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Төв аймгийн нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Иргэдийн хувьд хууль эрхзүйн мэдлэг дутмаг байдгаас шалтгаалан эрүүгийн болон иргэний хэргийн хохирогч болсон тохиолдол олон байдаг. Үүнтэй холбогдуулан иргэдэд туслах, санал гомдлыг хүлээн авах, тэдний асуултад хариулт өгөх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Хууль зүйн туслалцааны төв нь 21 аймагт салбартай бөгөөд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажилладаг юм. Хөдөлмөр халамжийн газраас төлбөрийн чадваргүй гэж тодорхойлогдсон иргэдэд зориулан “Өмгөөлөл”-ийн үйлчилгээг мөн үнэ төлбөргүй үзүүлдэг ажээ.
Мөн Монголын хуульчдын холбооноос Төв аймгийн Хууль эрхзүйн байгууллагын албан хаагчдад зориулан Зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, стресс менежмент, худалдах, худалдан авах гэрээ, хуульчийн хөгжил, харилцаа хандлага сэдвээр сургалт зохион байгуулж байна.