Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэрлэжээ

АШУИС-ийн 4 дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ийн химийн инженэрчлэлийн 4 төвшний оюутан Ш.Балжинням, МУИС-УЗА 4 төвшний оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ийн 27 хороонд "Ирээдүй-БЗД" төслийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэрлэжээ
Иргэд нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

АШУИС-ийн 4 дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ийн химийн инженэрчлэлийн 4 төвшний оюутан Ш.Балжинням, МУИС-УЗА 4 төвшний оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ийн 27 хороонд "Ирээдүй-БЗД" төслийг хэрэгжүүлж байна.

Оюутнууд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэх нь хөрсний бохирдлоос гадна хүний эрүүл мэндэд хортойг хэлж байна.

Тэд "Хүмүүс ая тухтай газар бие засахыг хүсдэг. Ариун цэврийн байгууламжаа сайжруулъя гэвэл 300-400 мянгаар 00 барих болдог. Үүнийг айл бүр хийгээд байх боломжгүй. Мөн зарим хэсгийн хөрс нь хад ихтэй учраас гараар ухахад хэцүү байдаг" гэлээ.

"Ирээдүй-БЗД" төслийн хүрээнд жорлонгийн нүх болон нүхний доторлогоог бүрэн шийдэж өгчээ. Мөн брүс мод болон гадна талын дээврийн төмөр, нүхний доторлогоог "Нутгийн шийдэл сан"-гийн санхүүжилтээр шийдэж өгсөн аж.

Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж зааварчилгаа болгон 3 удаагийн сургалт оржээ. Гурван хэсгээс 10 айлыг сонгон авч стандартад нийцсэн сайжруулсан нүхэн жорлонтой болгохын тулд 70 хувийн санхүүжилтийг шийдэж өгчээ.

"Нутгийн шийдэл сан"-гаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл нь Өмнөговь, Говь-Алтай, Орхон, Улаанбаатар хотод хэрэгжиж буй юм.

Хуваалцах