Иргэд та бүхэн амарч зугаалахдаа гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг анхааруулж байна
2017.09.16-ны өдрийн 16:16 цагт Зүүнбүрэн сумын Бэлчир 3 дугаар багийн нутаг, Орхон голын “Бүдүүний гүүр” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат иргэн Б.М /32натай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авсан.
Мэдээллийн алба

Уг дуудлагын дагуу 2017.09.16-ны 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашинтай Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 15 хүн, 5 автомашинтай, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2017.09.23-ны 10:10 цагт анх осолдсон газраас /зүүн зүгт/ 20км-т “Өндөр эрэг” гэдэг газраас буцалтгүй нэрвэгдэгчийг олж ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Ард иргэд та бүхэн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС анхааруулж байна.