Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд, тээвэрчдийн анхааралд
Иргэд, тээвэрчдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах