Иргэд Тэрэлж орчмын газар нутгийг хог хаягдлаас салгах ажлыг эхлүүлжээ
Налайх дүүргийн 6-р хорооны иргэд нэгдэж Тэрэлж орчмын газар нутгийг хог хаягдлаас салгах ажил эхлүүлээд байна.
Мэдээллийн алба

Налайх дүүргийн 6-р хорооны иргэд нэгдэж Тэрэлж орчмын газар нутгийг хог хаягдлаас салгах ажил эхлүүлээд байна. Өнгөрсөн хавраас эхэлж хоёр сар гаруй хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж болон нийтийн эзэмшлийн талбайг хур хогноос салгажээ. Иргэд энэ үйл ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, “Тэрэлж Туул“ ТББ-ыг байгуулсан байна.
Аялал жуулчлалын бүс нутаг болсон Тэрэлжид амралтын газар болоод жуулчны бааз олноороо үйл ажиллагаа явуулдаг. Улмаар жуулчид, амрагчид ихээр ирдэг юм. Амарч зугаалахаар зорчиж байгаа иргэд хог хаягдлаа зориулалтын бус газар хаях нь хур хогийг үүсгэх шалтгаан болж байна гэж оршин суугчид ярьж байна. Одоо та бүхэнд “Тэрэлж Туул“ ТББ-ын тэргүүн н.Сүрэнгийн яриаг хүргэе.


















